Манай ярилцлагын өнөөдрийн баатар бол Blue Diamond зэрэглэлийн түнш Казахстаны Кулумбетова Бахыткуль юм. Бахыткуль PLATINCOIN дахь түүний зам юунаас эхэлсэн, компанийн бүтээгдэхүүн ба төсөлд хэрхэн ханддаг, мөн одоо байгаа дээрээ зогсохгүй, шинэ үр дүнд хүрэхэд нь юу тусалдаг талаар ярив.
PLATINCOIN компанид хэрхэн нэгдсэн түүхээ бидэнд ярьж өгөөч. Яаж ийм зүйл болов?
Би компанид 2017 онд нэгдсэн, энэ дөрөв гаруй жилийн хугацаанд идэвхтэй ажиллаж байгаадаа хязгааргүй их баяртай байна. Би огт санамсаргүйгээр компанид нэгдсэн, гайхамшиг гэж хэлж болно. Зүгээр л нэг танил маань над руу залгаад, дижитал валют, технологи дээр ажиллаж, идэвхгүй орлогын эх үүсвэр бий болгодог нэг тийм төсөл байна гэж хэлсэн. За тэгээд мөнгө ямар илүүдэх биш, дээр нь манайх ам бүл олуулаа, тэжээж дэмжих хэрэгтэй. Би ч хурдан зөвшөөрсөн, оролдож үзээд надад энд таалагдаж байгааг ойлгосон. Ингэж л би эцэст нь нэг юм хэвийн орлого олж эхэлсэн!
Үүнээс өмнө танд ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлага хэдийн байсан уу?
Та сүлжээний маркетингийн тухай хэлж байна уу? Тийм, би гурван жилийн турш хүнсний нэг компанид ажилласан, гэхдээ тэнд идэвхгүй орлого битгий хэл хэвийн орлогын бараа харж байгаагүй. Идэвхгүй орлогоороо PLATINCOIN ижил төстэй бусад бүх компаниас ялгардаг, миний хувьд хамгийн чухал зүйл юм. Зөвхөн энд л би удаан хүлээсэн санхүүгийн эрх чөлөө, ажил мэргэжлийн хувьд өөрийгөө нээж таних боломжийг олж авч чадсан юм.
Одоогийн байдлаар PLATINCOIN дахь таны зорилго юу вэ?
Миний зорилго бол санхүүгийн эрх чөлөөгөө үргэлжлүүлж, гэр бүлээ юугаар ч дутаахгүй байлгах юм. Мөн би зүгээр л ажилламаар байна, энэ нь надад асар их таашаал авчирдаг! Би PLATINCOIN технологи хэрхэн ажилладгийг, яагаад энэ компанид анхаарал хандуулж, итгэл хүлээлгэвэл зохино гэдгийг аль болох олон хүнд харуулахыг төлөвлөж байна. Тэгээд ч, манай нийгэмлэг өсөх тутам бид илүү хурдан хөгжиж, илүү их ялах болно! Дээр нь нэмээд, мэдээж миний зорилго бол багаа урагш удирдаж, дараагийн бүх зэрэглэлийг хаах. Нэг л өдөр би үүнийг хийнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна!
Та аль хэдийн том багтай болсон уу?
Юу гэмээр юм дээ. Одоогийн байдлаар миний багт 637 түнш бий. Тэдгээрийн 39-ийг нь би өөрөө урьсан.
Та ажил дээрээ ямар нэг саад бэрхшээлтэй тулгарч байсан уу?
Үгүй ээ, хэзээ ч, ямар ч саад бэрхшээл байгаагүй. Би үргэлж хийж буй зүйлдээ, PLATINCOIN-ы бүтээгдэхүүн ба компанийн амжилтад итгэдэг байсан. Магадгүй тийм ч учраас би хүмүүсийг санаагаараа амархан цэнэглэж, шинэ технологи, бүтээгдэхүүн төхөөрөмжийг хурдан судалж үздэг байх. Ер нь бол би шинэ мэдлэг олж авах дуртай, харин PLATINCOIN бол түүний жинхэнэ агуулах юм! Надад сурахад хэцүү биш, огт үгүй. Харин ч сонирхолтой л байдаг.
PLATINCOIN дахь ямар өдөр таны сэтгэлд хамгийн их хоногшин үлдсэн бэ?
Миний мэдэх хамгийн сайхан өдөр нь Blue Diamond статусыг хаасан өдөр байсан. Тэгэхэд компани надад 21 блокчэйн байрлал бэлэглэсэн. Би тийм өгөөмөр бэлэг өгсөнд нь компанидаа маш их талархаж явдаг!
Таны ажил дээр ямар нэг хөгтэй эсвэл хөгжилтэй мөч байсан уу?
Мэдээж, тийм мөч олон байдаг! Гэхдээ тэр доор нь санахгүй юм байна. Ихэнхдээ ажлын явцад эсвэл намайг багтаа урам зориг өгөх үед эсвэл бид хоорондоо харилцах, хошигнох, инээх үед хөгжилтэй нөхцөл байдал үүсдэг. Бид зүгээр ч нэг түншүүд биш, харин найзууд болохоор хөгтэй зүйлс тохиолдож байдаг.
Та хэзээ ч юм компанидаа урам хугарч байсан уу? Эсвэл ямар нэг зүйлд сэтгэл дундуур байсан уу?
Тийм зүйл огт санахгүй юм байна. Би PLATINCOIN компанид маш их хайртай, за бүхий л зүрх сэтгэлээрээ гэж хэлж болно! Компани миний урмыг ямар нэг байдлаар хугална гэж төсөөлж ч чадахгүй юм байна. Тийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй, хэзээ ч тохиолдохгүй.
Юу таныг одоо байгаа дээрээ зогсохгүй, үргэлжлүүлэн ажиллахад удирдан чиглүүлдэг вэ? Танай багийн дотор өрсөлдөөн байдаг уу?
Тийм, мэдээж өрсөлдөөн байдаг, гэхдээ зөвхөн багийн дотор төдийгүй ерөнхийдөө компанид байдаг. Энэ нь гайхалтай юм! Би өөрийгөө өрсөлдөх чадвартай гэж мэдэрдэг, би юунд тэмүүлэхээ мэддэг. Өрсөлдөөн, түншүүд бидний хооронд хаанчлах итгэлцэл нь надад урам зориг өгдөг. Бид ямар нэг зүйл дээр өрсөлдөж байж болох ч хамтдаа асар том нэг баг, бараг л шинэ ертөнцийг бүтээж байна. Эндээс л би гол урам зоригоо авдаг! Бас дээд түвшний спонсоруудын туршлага, нэмээд мэдээж сургалтын вебинар надад тусалдаг. Алекс Райнхард бидний сургалт ба хөгжилд маш их анхаарал тавьж, сэтгэл гаргадаг тул ажил дээр зогсонги байдал огт байдаггүй.