Манай өнөөдрийн ярилцлагын баатар бол Blue Diamond зэрэглэлтэй түнш Италийн Мбемба Гассама юм. Тэрээр PLATINCOIN дахь түүний замнал яаж эхэлсэн, яагаад хэзээ ч бууж өгч болохгүй тухай, мөн компани дахь амьдралынх нь ямар мөчүүд хамгийн их дурсамжтай талаар дэлгэрэнгүй ярив. Мбемба Гассама үнэхээр л их сонирхолтой түүхтэй!

Өөрийнхөө тухай бидэнд бага зэрэг ярьж өгөөч. Та хаанахынх бэ? PLATINCOIN-д яаж нэгдсэн бэ?

Ер нь бол би өөрөө Баруун Африкаас, Сенегал улсаас гаралтай, 1993 оноос хойш Итали улсын Милан хотод амьдарч байна. 2021 оны 9-р сард Blue Diamond зэрэглэл хүртсэн нь миний хувьд маш том амжилт юм. Би үргэлж л технологи, ялангуяа криптовалютыг сонирхдог байсан болохоор PLATINCOIN-д нэгдсэн дээ. Ялангуяа 2017 онд, шинэ криптовалют ба инноваци идэвхтэй гарч эхэлсэн тэр үед энэ сонирхол маань улам бүр нэмэгдсэн. Тэр үед би ажиллах зарчмыг нь ойлгохыг хүсэж, өөрөө үүн дээр бага зэрэг ажиллаж байсан ч үр дүн нь олигтой сайн биш байсан. Энэ бүхэн намайг Швейцарт хийсэн аяллынхаа үеэр зартай таарч, спонсортойгоо санамсаргүй уулзсан тэр мөчийг хүртэл үргэлжилсээр байсан.

Тэгвэл та зараас PLATINCOIN-ы тухай мэдсэн гэсэн үг үү?

Тийм ээ, төсөөлж байна уу! 10-р сарын эцэс хавьцаа нэг өглөө би Швейцарт байсан юм (тэгэхэд би Италийн хил дээр амьдарч байсан болохоор бензин авахаар Швейцарыг зорьсон). Кофе ууж байхдаа шатахуун түгээх станцын зарлалын самбар дээр сейфний зурагтай зарыг уншсан. Миний ирээдүйн спонсор Ариса Санти боломжит түншээ тэгж хайж байсан юм байна лээ. Би тэр даруй WhatsApp-аар түүнд мессеж бичиж, нэгхэн цагийн дараа миний анхны утсан ярилцлага болсон. Тэгээд би компанийн тухай мэдээллийн баримт бичгийн багцыг хүлээн авсан, компани нь Цуг хотод байгуулагдсан байж таарсан. Ойролцоогоор нэг сарын дараа Милан хот дахь PLATINCOIN-ы танилцуулга дээр Ариса бид хоёр биечлэн уулзсан. 2018 оны 12-р сард болсон уг арга хэмжээг дээд түвшний герман түншүүдийн нэг нь зохион байгуулсан. Тэр орой (2018 оны 12-сар 12-нд, би яг одоо мэт санаж байна!) би PLATINCOIN-ы гишүүн болсон: би бүртгүүлээд л тэр даруй хоёр түншийг урьсан. Ингэж л миний PLATINCOIN дахь их адал явдалтай замнал эхэлж, миний амьдралыг эрс өөрчилсөн нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

PLATINCOIN танд ямар боломж бололцоог нээж өгсөн бэ?

Юуны өмнө би блокчэйн технологийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлсэн, энэ нь л тэргүүлэх эгнээний бүтээгдэхүүн болох Secure Box-ыг дэмждэг, би ч өөрөө үүний бардам эзэн.

PLATINCOIN-оос өмнө танд сүлжээний маркетингийн ямар нэг туршлага байсан уу?

Мэдээж байсан, надад сүлжээний маркетингийн арав орчим жижиг төсөл байсан, даанч аль нь ч гайхалтай үр дүн авчраагүй. Гэхдээ эдгээр төсөл нь надад уг салбарыг сайн судлах, зарж, бусдыг элсүүлж сурахад тусалсан, ер нь бол нэг л өдөр миний бүх хүлээлтэд нийцсэн зохистой сүлжээний компанийг олно гэсэн найдварыг төрүүлсэн. Тэгээд тийм ч юм болсон.

Таны өмнө нь ажиллаж байсан бусад төслөөс PLATINCOIN ямар ялгаатай вэ?

Юуны өмнө, PLATINCOIN бол төслийнхөө төвд нийгэмлэгээ тавьдаг маш ил тод компани. Энд бас meritocracy буюу шаргуу сайн ажилладаг нь хөдөлмөрийнхөө урамшууллыг авдаг систем үйлчилдэг. Энд тоглоомын дүрэм хүн бүрийн хувьд ижил тэгш, гэхдээ үргэлжлүүлэн сайн ажиллавал аяндаа нөхцөл байдал сайжирдаг. Суралцах, идэвхгүй орлого үүсгэх, аялах, бизнесийн танилтай болох гээд энэ бүх боломжийг олгодог нь PLATINCOIN-ыг үнэхээр зах зээл дээрх хамгийн шилдэг нь болгодог.

PLATINCOIN дахь таны хамгийн том зорилго юу вэ?

Миний хамгийн том зорилго бол энэ гайхалтай нийгэмлэгт өөрийн түүхийг бичиж үлдээх, юуны өмнө бүтцийнхээ бүх гишүүнд надтай адил зүйл хийхэд нь туслах юм. Бид дахиад урт удаан олон жил оршин тогтнох төслийн зөвхөн эхэнд нь байна. Биднийг хүлээж буй адал явдлыг тэсэн ядан хүлээж байна!

Одоо таны бүтцэд хэдэн хүн байгаа вэ?

Одоо багт маань Европ, Африкийн янз бүрийн улс орноос гаралтай бараг 1000 хүн байгаа. Гэхдээ баг маань өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, бид аль хэдийн үндэстэн дамнасан эсвэл бүр тив дамнасан хэмжээнд хүрсэн.

PLATINCOIN дахь ямар амжилтаа та хамгийн чухал ач холбогдолтой гэж үздэг вэ?

Олон хүн энэ асуултад зэрэглэлээ гэж хариулдаг, би харин компанийнхаа ачаар хийсэн дотоод өөрчлөлтөөрөө маш их бахархдаг. Миний мэргэжлийн алсын хараа илүү тодорхой болж, би хувийн өсөлтийн шинэ түвшинд хүрч, хувийн ба бүлгийн зорилгоо биелүүлсэн. Энэ бүхэн миний цөхөршгүй оролдлогоос гадна компанийн тогтвортой байдлын үр дүн юм. Энд хүн бүр урам зоригоор дүүрэн байдаг!

Та ажил дээрээ ямар нэг саад бэрхшээлтэй тулгарч байсан уу?

Тийм, тулгарч байсан. 2019 он байсан, өмнө нь таарсан анги, хүмүүстэй холбоотой гашуун дурсамжийн дараа би эхнээс нь багаа бүрдүүлж эхлэх хэрэгтэй болсон. Энэ нь их хэцүү уналт байсан, гэхдээ би босож чадсан, энэ нь над шиг чанга хүний хувьд ч хэзээ ч хялбар байдаггүй.

PLATINCOIN-той холбоотой ямар мөч таны сэтгэлд хамгийн их хоногшсон бэ?

Яахын аргагүй 2021 оны 1-р сар буюу миний Diamond зэрэглэл хүртсэн тэр мөч. Энэ нь ч санхүүгийн бүрэн эрх чөлөөний тухай миний мөрөөдлийг биелүүлэхэд туслах компани бол PLATINCOIN гэсэн итгэлийг маань бэхжүүлсэн.

Ямар нэг хөгжилтэй мөч тохиолдож байсан уу?

PLATINCOIN-ыг луйвар гэж нэрлэдэг байсан хамгийн ойр дотны хүмүүс маань одоо надтай хамт энэ компанийг шүтэж, үүний тусламжтайгаар эцэст нь нэг сайн мөнгө олж эхэлсэндээ хувь заяандаа талархдаг болсон нь миний хувьд хамгийн хөгжилтэй зүйл. Би хүмүүст компанид олсон хувийн амжилт, хувийн хөгжлөө харуулж, тэдний гайхшралыг, заримдаа бүр атаархлыг нь харах дуртай. Үнэхээр л хөгжилтэй санагддаг.

Танд урам хугарах зүйл тохиолдож байсан уу? Хэрэв тийм бол та яаж давж гарсан бэ?

MLM системийг ерөнхийд нь, мөн бүх спонсорын системийг сөргөөр хүлээн авдаг олон нийтийн төсөөлөлтэй холбоотой буруу ойлголт байдаг байсан. Гэхдээ эр зориг, тэсвэр тэвчээр, сайн маркетингийн стратегитай бол хүн бүр ямар ч өрөөсгөл хандлагыг засаж, зорилгодоо хүрч чадна. Эцсийн эцэст зүгээр л инээмсэглээд, ажлаа үргэлжлүүлэн хийхэд болно, яаж ч урам хугарсан зогсоход хангалттай биш.

Багт тань таны тусгайлан бахархдаг хүн бий юү?

Би Францын Ж. Диом, Лондонгийн Лилия, мэдээж Конгогийн Жанногоор их бахархдаг. Тэд бүгдээрээ PLATINCOIN-ыг сурталчилж, нийтийн сайн сайхны төлөө ажиллахаа хэзээ ч зогсоохгүй жинхэнэ удирдагчид. Шаргуу ажилладаг хүмүүст амжилт ирдэг тул би тэднийг энэ хэвээрээ үргэлжлүүлэхийг уриалж байна.

Та баг дотроо өрсөлдөөнтэй байхыг дэмждэг үү? Энэ нь танд тус болдог уу? Мөн дээд түвшний түншүүдийн туршлага?

Эрүүл өрсөлдөөн нь амбицтай хүмүүсийг урагш дайчлан, ур чадварынхаа хязгаарыг давж, тав тухтай бүсээсээ гарахад хүргэдэг. Би хоёрхон жилийн дотор ийм үр дүнд хүрнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй, энэ нь өрсөлдөөний ачаар ч байж болно. Бусад хүний туршлага ч бас бидний ажилд үнэлж баршгүй үнэ цэнтэй. Өөрийн спонсор Арис Сантиг дурдахгүй байхын аргагүй, тэрээр бизнес хөгжлийн стратеги хамтдаа боловсруулж, миний мэдлэгийг гүнзгийрүүлэхэд надад маш их хувийн цаг заваа зарцуулсан. Би үүний төлөө, мөн намайг PLATINCOIN-д авчирсных нь төлөө түүнд үргэлж талархаж явдаг.