Өнөөдрийн ярилцлага өгөх хүн бол Blue Diamond цолтой Монголын түнш Oyuntungalag Lunden билээ. Тэр ямар зарчмаар түншүүдээ сонгож, хэрхэн багаа бүрдүүлж, амжилтанд хүрэх замд юу түүнд тус болдог болон багийн дотор сургалт хэрхэн явагддаг тухай ярьж өглөө.
Та PLATINCOIN-ы тухай яаж мэдэж авсан бэ? Яагаад нэгдэхээр шийдсэн бэ?
Энэ бүхэн миний хуучны найз ба спонсор Алехийн ачаар болсон. Нэг удаа тэр надад маш их боломжтой, их хөрөнгөтэй компани олсон гэж ярьж өгсөн. Тухайн үед тэр надтай адил сүлжээний компанид ажилласан туршлагатай байсан, тийм учраас би түүний үзэл бодолд итгэсэн (эцсийн эцэст, тэр үнэхээр их туршлагатай байсан). Тэгээд би өөрөө PLATINCOIN-ы нэг хэсэн болсон юм даа. Надад Алекс Райнхардтын Platin Hero хэмээх шинэ төсөл, бас Smart Contract технологи маш их таалагдсан. Миний бодлоор, энэ компанийн шилдэг төслүүд шүү! Тэд намайг зөв сонголт хийсэн гэдгийг нотолж, ирээдүйд PLATINCOIN криптовалютын ертөнцийн хөдөлгүүр болно гэдэгт намайг бүрэн итгүүлсэн.
Та сүлжээний бизнесийн туршлагатай байсан гэж хэллээ… Ямар туршлага вэ? Яагаад таны өмнө нь ажиллаж байсан сүлжээний компани танд таалагдахаа больсон бэ?
Тийм ээ, миний өмнөх ажлын туршлага PLC-тэй ажиллахад их тусалсан. Тэр компани надад PLATINCOIN-ы бүтээгдэхүүнүүд шиг ашигтай бөгөөд үр дүнтэй бүтээгдэхүүн санал болгож чадаагүй. Тэдний бүтээгдэхүүнүүд тийм их ашиг тустай байгаагүй, харин зохион байгуулалт нь ийм нээлттэй ба ойлгомжтой байгаагүй. Тийм учраас миний өмнө нь ажиллаж байсан сүлжээний компани ба PLATINCOIN хооронд маш том ялгаатай – тэнгэр газар гэсэн үг! Гэхдээ, миний хэлсэнчлэн, тэр компани надад PLC-д амжилт гаргахад тусалсан туршлага надад өгсөн.
Ажилд танд юу тус болдог вэ? Таны бодлоор, та ямар давуу талуудтай вэ?
Би бүтэлгүй явдлыг тоохгүй, шууд урагшаа чигээрээ явдаг болоод их удаж байна. Би ядарсан бол түргэн бөгөөд хялбар «цэнэг авч» чаддаг, гэхдээ хэзээ ч итгэлээ алддаггүй. Ийм болоход миний спонсор Алех надад их тус үзүүлсэн – тэр намайг сургаж, надад урам зориг хайрлаж, намайг PLC-д ийм өндөр амжилт гаргахад тусалсан. Түүний тусламжтайгаар би ертөнцийг өөр өнцгөөс харах ба эерэгээр сэтгэхийг сурч, хүнтэй харилцах чадвараа сайжруулж, нетворкинг хүртэл хийж сурсан. Миний аав ээж хоёр надад бас их нөлөө үзүүлсэн – тэд үргэлж баяр баясгалантай бөгөөд идэвхтэй байсан, намайг ч бас тийм болгож өсгөсөн.
Та багаа яаж бүрдүүлдэг вэ? Түншүүдийн хувьд ямар нэгэн онцгой шалгуур байдаг уу?
Аливаа бизнесийн амжилт түншүүдээс хамаардаг гэдгийг би өмнөх туршлагаасаа сурч ойлгосон. Тиймээс түншүүдээ сонгоход би их хариуцлагатай ханддаг, энэ чинь амжилтын бас нэг нууц шүү дээ. Тийм ч учраас би Ариунаа хэмээх гайхалтай бүсгүйг түншээ болгож сонгосон, тэр өнөөдрийн байдлаар Green Diamond цолтой болсон байгаа.
Тэр 10 сарын 15-нд PLATINCOIN-д нэгдээд 107 еврогийн хөрөнгө оруулалтаас эхэлсэн гээд боддоо! Би түүгээр их бахархдаг.
Багийн ажил бол бүхэл бүтэн соёл гэсэн үг. Юуны өмнө бид эрч хүчээр дүүрэн, идэвхтэй хүмүүсийг сонгодог, учир нь бид амжилтанд хүрэхийн тулд ийм байх ёстой. Аливаа багийг байшинтай харьцуулж болно: суурь нь бат бөх биш бол хичнээн хичээсэн ч байшин нурна. Тийм учраас миний анхны түншүүд их найдвартай, зорилгодоо тэмүүлсэн хүмүүс байдаг, тэд бол миний суурь. Манай баг ер нь эерэг ба тууштай байдлаараа алдартай.
Түншүүдийн сургалт болон урам зоригжуулалт яаж явагддаг вэ? Та тэдэнтэй ямар харилцаатай вэ?
Бид бүх хэрэгтэй чухал мэдээллийг багийн чатаар дамжуулж хүргэдэг, гаргасан амжилт тутамд бие биенээ магтдаг, яаж илүү сайн ажиллах, яаж алдаа гаргахгүй байх, яаж алдаа засах г.м. сэдвүүдээр ярилцдаг. Байнгын сургалт бол зөвхөн сүлжээний компани гэлтгүй бизнесийн бүх салбарт амжилт гаргах түлхүүр болдог. Бид багаараа вебинар болон сургалтанд хамрагдаж, чатаар эсвэл Skype-аар хоорондоо туршлага хуваалцаж, PLC-ийн шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтдаа хэрэглэж сурдаг. Ингэж байж л лидер болж зохих урамшуулал авах боломжтой. Н. Бурмаа, Нарсайхан, Дорнодын Туруунаа, Эрдэнэтийн Лхагвадулам, Дарханы Цэрэнбал – энэ бүх хүмүүс багийн хичээл зүтгэлийн ачаар лидерүүд болсон, гэхдээ энэ жагсаалт цаашид улам их хүмүүстэй болно гэдгийг би баталгаатай хэлж чадна!