Бидний ярилцлагын өнөөдрийн баатар бол Австрийн Blue Diamond цолтой түнш Том Шписс юм. Тэрээр өөрийнхөө багийн тухай, урам хугарал, хуримтлуулсан туршлага ба яагаад PLATINCOIN-д итгэхээр шийдэж, үр дүндээ сэтгэл хангалуун үлдсэн тухайгаа ярив.
Та PLATINCOIN-д хэзээ, яаж нэгдсэн бэ? Яагаад энэ компанийг сонгосон бэ?
Одоогийн миний спонсор надад компанийн тухай ярьж өгсөний дараа би 2018 онд PLATINCOIN-д нэгдсэн. Шинэ онцгой хэрэгслүүд, албан тушаалын өсөлтийн ирээдүй, ирээдүйд огт өөр өнцөгөөс хандах хандлагыг амласан компанийн концепц миний сонирхлыг их татсан. Түүнчлэн би үргэлж шинэ зүйл сурах ба туршиж үзэх дуртай байсан. PLATINCOIN миний хүлээлтэд нийцэж чадсан гэж хэлмээр байна.
Та өмнө нь сүлжээний компаниудад ажиллаж байсан уу?
Тийм ээ, би ажиллаж байсан, гэхдээ тэдгээр компаниудын бүтээгдэхүүн эцэст нь ажилладаггүй байж таарсан. Тэд PLATINCOIN-ийн бүтээгдэхүүн шиг хэрэгцээтэй байж чадаагүй, хүмүүсийн амьдралыг сайн тал руу өөрчилж, тэдний асуудлыг шийдэж чаддаггүй байсан. Ийм бүтээгдэхүүнүүд тэднийг борлуулж буй компаниудын нэгэн адил үргэлж бүтэлгүйтэж байдаг. Ерөнхийдөө би туршлага хуримтлуулж чадсан, ингэсэндээ баяртай байна.
Өмнөх компаниудаас ялгаатай нь PLATINCOIN танд ямар боломж олгосон бэ??
Илүү их эрх чөлөөтэй байдаг – санхүүгийн хувьд болон хэрэгсэл, хандлага ба үйлдэл сонгох үед. PLC бол бусдаас үнэхээр ялгарч чаддаг, энэ компани давтагдашгүй шинж чанартай. Дэлхий ертөнцийг илүү сайхан болгох, өөрсдийн нийгэмлэгийг хөгжүүлэх, хүмүүст орлого олох хязгааргүй боломж олгох - өөр ямар компани ингэж чадах вэ?
Багийнхаа талаар бага зэрэг ярьж өгөөч. Одоогийн байдлаар хэдэн хүнтэй байгаа вэ? Танай гол зорилго юу вэ?
Өнөөдөр миний багт 178 хүн байгаа, тэдний ихэнхийг би өөрөө урьсан. Би тэдний бүгдээр бахархдаг, миний түншүүд маш авъяастай бөгөөд хичээнгүй, бид бүгд нэг зорилгын төлөө ажилладаг. Харин миний гол зорилго бол бүх түншүүдийн зорилготой ижил – санхүүгийн бүрэн эрч чөлөөнд хүрэх явдал юм. Мэдээжийн хэрэг, би шинэ цолтой болохыг хичээдэг, гэхдээ энэ миний зорилго биш юм. Бүх зүйл цагтаа ирнэ.
PLATINCOIN-той ажиллахад хамгийн дурсамжтай мөч юу байсан бэ?
Илүү өндөр цолтой болох. Энэ бол үргэлж бяцхан баяр байдаг – багтайгаа уулзана, урамшуулал, бэлэг авна, тэгээд зүгээр гаргасан амжилтандаа баярлаж, бахархах сайхан байдаг.
Та урам хугарч байсан уу? Хэрвээ тийм бол та тухайн байдлыг хэрхэн даван туулдаг байсан бэ?
Хүмүүст урам хугарах бол байдаг л зүйл, хүн бүр амьдралдаа ийм зүйлтэй тулгарах нь гарцаагүй. Жишээлбэл, чи хүмүүст PLC-ийн тусламжтайгаар тусалж, амьдралыг нь сайжруулж чадна гэж бодож байхад тэд чамд итгэхээс татгалзаж, нүүрээ буруулж, чиний санал болон тусламжийг үнэлэхийг ч оролдохгүй тохиолдол байдаг. Энэ нь намайг өөрчлөхөд хүргэсэн, тэр ч байтугай миний урам хугарсан олон найз нөхөдтэйгөө харилцаа холбоогоо зогсооход хүргэсэн, гэхдээ амьдралд бүхнийг даван туулж болдог. PLATINCOIN-ы ачаар би маш олон шинэ найз нөхөд ба танилуудтай болсон, тиймээс урам хугарч байсан ч зогсохгүй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна!
Та PLATINCOIN-д өрсөлдөөн анзаарч байна уу? Энэ танд хэрхэн нөлөөлдөг вэ? Та дээд түвшний түншүүдтэй туршлага солилцдог уу эсвэл бүх зүйл өрсөлдөөнөөр хязгаарлагддаг уу?
Мэдээж, бизнесийн бусад салбаруудтай нэгэн адил өрсөлдөөн байгаа. Энэ бол бизнес шүү дээ - та түүнийг өрсөлдөөнгүйгээр төсөөлж чадах уу? Би хувьдаа чадахгүй. Энэ нь тодорхой хэмжээгээр чухал ажлуудаас сатааруулж, өөртөө итгэлгүй байдлыг үүсгэж болох боловч нөгөө талаасаа өрсөлдөөн сайн сэдэл төрүүлдэг. Гэхдээ бүх зүйл түүгээр хязгаарлагдахгүй! Суралцахад туршлага маш чухал. Компанийн лидерүүд вебинарууд зохион байгуулж, хүссэн хүн бүртэй туршлагаа хуваалцдаг, ингэсний төлөө би тэдэнд маш их талархдаг, учир нь энэ намайг олон алдаа гаргахаас сэргийлж чадсан. Нэг үгээр хэлэхэд, PLATINCOIN-д амжилтанд хүрэхэд хэрэгтэй бүх зүйл байдаг, бүх юм зохих хэмжээтэй байдаг, энэ бол үнэхээр гайхалтай!