Манай шинэ ярилцлагын баатар бол Швейцарийн Diamond цолтой Петер Бисеггер түнш юм. Петер компанитай нэгдсэн түүхээ хуваалцаж, түүнчлэн ажлын бэрхшээл, өөрийн зорилго болон бүтэлгүйтэл ба урам хугарахад «эрүүл» эрүүл хандлагатай байх тухай ярилаа.
Петер, сайн байна уу! Та хэзээ бас яаж PLATINCOIN-д нэгдсэн бэ?
Би PLC-тэй 2018 онд танилцаж тэр үеэс хойш компанид ажиллаж байна. Би өөрөө Швейцард төрсөн, энэ компанид маш олон түнш байдаг нь сайхан санагддаг.
PLATINCOIN-д юу таны сонирхлыг татсан бэ? Яагаад энэ компани гэж?
Энэ бол бүхэл бүхэн түүх шүү! PLATINCOIN-д намайг миний хамгийн сайн найз урьсан. Би зөвхөн түүний төлөө зөвшөөрсөн – тэр намайг их ятгаж дараа нь харамсахгүй гэж надад хэлсэн! Түүнтэй хамт би нэг бизнесийн танилцуулганд очсон боловч би тухайн үед эргэлзээтэй хэвээр байсан. Энэ бүхэн минийх биш юм шиг санагдаж байсан - криптовалют, блокчейн, технологи ... Би тэнд суугаад, сонсоод, юу ч ойлгохгүй байсан.
Гэхдээ миний найз намайг алдах зүйл байхгүй гээд намайг бүртгүүлэхийг ятгасан. Би тэгээд бүртгүүлсэн. Бүх зүйлийг судалж ойлгоод, энэ бүх хугацаанд миний алдсан боломжуудыг ойлгоход надад 2 жил шаардагдсан! Тиймээс би харьцангуй саяхан идэвхтэй ажиллаж эхэлсэн, гэхдээ нэг зүйлийг ойлгосон: PLC-ийн тусламжтай боломжгүй зүйл гэж байхгүй. Өнөөдөр би өөрийн найз ба спонсор Томас Шписст түүний багт элсэхийг намайг ятгасанд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсан!
PLATINCOIN-оос өмнө сүлжээний маркетингийн ажлын туршлага Танд байсан уу?
Тийм ээ, олон удаа. Гэвч сөрөг туршлага байсан, зургаан оронтой тооны мөнгө алдаж байлаа. Гэхдээ ийм сөрөг байдалд ч гэсэн эерэг талууд байсан – би их зүйл сураад одоо хүмүүс эсвэл компаниудад шууд итгэхээ больсон. Магадгүй, тийм ч учраас би эхлээд PLC-д болгоомжтой хандаж шууд идэвхтэй ажиллаж эхлээгүй байх. Гэхдээ PLATINCOIN миний бүх шалгалт, судалгаа болон үл итгэлийг давж чадсан.
Таны өмнө ажиллаж байсан төслүүдээс PLATINCOIN юугаар ялгаатай вэ?
Юуны өмнө PLC нээлттэй байдаг, харин түүний төслүүд бодит бөгөөд хүмүүст жинхэнэ ашиг тус авчирдаг. Би бүх зүйлийг ойлгож, бүх зүйлийг судлахад маш их цаг зарцуулсан болохоор үүнд одоо итгэлтэй болсон. PLATINCOIN хэзээ ч үг зүгээр хаядаггүй, бүх амлалтаа үргэлж биелүүлдэг, зөв хэрэгсэл, боломж, сургалт өгдөг.
Компани олон жилийн турш оршин тогтнож байгаа учраас шударга төдийгүй тогтвортой ажилладаг. Миний бодлоор, ялгаа хангалттай их байна!
PLATINCOIN-д Таны хамгийн том зорилго юу вэ?
Одоо миний хамгийн гол зорилго бол - Blue Diamond цолтой болох. Тэгээд дараа нь алхам алхмаар Black Diamond цолд хүрэх. Ер нь бол мэргэжлийн хувьд өсөх хүсэлтэй байна. Одоогийн байдлаар би 37 хүнтэй багтай байгаа, гэхдээ би үргэлжлүүлж ажиллах урам зоригоор дүүрэн байна. Тэгээд ч PLATINCOIN намайг ажил хэргийн олон шинэ танилууд ба найзуудтай болгосон. Надад асар том боломж байна!
Таны ажилд хамгийн хэцүү зүйл юу вэ?
Миний бодлоор, түнш хайж тэднийг урих ажил байх. Одоо би хийгээд сурчихсан, гэхдээ эхлэл үед энэ хамгийн хэцүү байсан. Дөрвөн түншийг эс тооцвол миний багийн бусад бүх хүмүүс миний танихгүй хүмүүс байсан. Харамсалтай нь, би бүх «хуучин» хүмүүсээ хуучин MLM бизнест «үрсэн», тиймээс одоо зөвхөн олон нийтийн сүлжээ, дуудлага, арга хэмжээгээр дамжуулан ажиллаж байгаа. Олон бэрхшээлтэй тулгарч, олон арван татгалзсан хариу авсан ч би ажлаа үргэлжлүүлж хийсээр байна.
PLATINCOIN-тай холбоотой ямар арга хэмжээ Танд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бэ?
Грац хотод явагдсан сургалтын үед Алекстай хийсэн хувийн уулзалт. Сургалт явагдаж байх үед би Diamond цолтой болсон гэсэн зурвас хүлээж авсан. Яг ТЭР өдөр би цол ахисан нь миний баяр хөөрийг хоёр дахин нэмэгдүүлсэн.
Та хэзээ нэгэн цагт урам хугарч байсан уу? Хэрэв тийм бол яаж түүнийг даван туулдаг байсан бэ?
Хэрвээ та компанид урам хугарах тухай асууж байгаа бол тийм зүйл тохиолдож байгаагүй. Хэрвээ та ер нь урам хугарах тухай асууж байгаа бол мэдээж тохиолдож байсан, итгэд алдана гэдэг чинь амьдралын салшгүй хэсэг шүү дээ. Түүнд яаж хандах нь хамгийн чухал. Би бол бүх зүйлд үргэлж эерэг тал хайж сурсан бөгөөд ихэвчлэн түүнийг олж чаддаг. Хэрвээ би урам хугарах юм бол үргэлж «Баярлалаа» гэж хэлдэг. Яагаад гэж үү? Бүх зүйл энгийн: хэрвээ чи хэн нэгэнд урам хугарсан бол түүнд талархах хэрэгтэй. Эцсийн эцэст, урам хугарна гэдэг бол төөрөгдлийн төгсгөл гэсэн үг! Хэзээ ч хийхгүй байсны оронд одоо хийсэн нь дээр.
Та багтаа хэнээр бахархдаг вэ?
Надад итгээд намайг дагаад явсан хүн бүхнээр. Учир нь хүчирхэг баг байхгүй бол ямар ч бизнест амжилт гаргах боломжгүй.
Багийн өрсөлдөөний тухай юу хэлэх вэ? Тэр PLATINCOIN-д байгаа юу? Тэр танд урам зориг өгч байна уу?
Мэдээж, өрсөлдөөн байгаа, энэ нь сайн хэрэг. Энэ бол үнэхээр миний гол сэдэл болдог, гэхдээ өөр нэг зүйл байгаа – энэ бол дээд спонсорууд болон бусад түншүүдийн туршлага юм. Туслалцаа хүссэн хэн бүхэнд дэмжлэг үзүүлэхэд үргэлж бэлэн байдаг Гюнтер Ляйдельмайерд би тусад нь талархал илэрхийлмээр байна. PLATINCOIN-д чи хэзээ ч асуудал эсвэл үл ойлголцолтой ганцаараа үлдэхгүй - чамд үргэлж тусалж, тайлбарлаж, зааж сургах болно. Энэ бол гайхалтай!