Криптовалютын ертөнц үйл явдлаар дүүрэн байна! Бид тэднийг сайтар хянаж, тоон валют болон блокчэйний тухай хамгийн сүүлийн үеийн мэдээг долоо хоног бүр цуглуулдаг. PLC-тэй хамт орчин үеийн трендээс хоцрохгүй байгаарай!
Өнөөдөр Тесла дахиад л ялагчдын тоонд орлоо, Сальвадорын ажилчид цалингаа BTC-ээр авах боломжтой болно, харин Майамид криптовалютаар татвар төлөхийг зөвшөөрнө!
Capgemini-ийн урьдчилсан мэдээгээр криптовалютын гүйлгээний тоо 2023 он гэхэд 45% болж өснө
Capgemini консалтингийн компанийн хийсэн судалгаагаар ирэх хоёр жилийн хугацаанд санхүүгийн гүйлгээнд криптовалют ашигладаг хэрэглэгчдийн тоо их хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар тэдний тоо дөнгөж 10% байгаа, гэхдээ 2023 он гэхэд 45% хүртэл өсөх ёстой юм байна.
Дэлхийн банк, ОУВС ба Олон улсын төлбөр тооцооны банкны мэдээллийг ашиглан дэлхийн 44 орны 6300 банкны харилцагчид болон 210 төлбөрийн системийн удирдагч нарын дунд хийсэн судалгааны үндсэн дээр ийм дүгнэлт хийжээ.
Сальвадорчууд BTC-ээр цалин авах боломжтой болно
Strike хэмээх Bitcoin-хэтэвч ямар ч хэмжээний долларыг Bitcoin валют руу аливаа хязгаарлалт болон шимтгэлгүйгээр шилжүүлэх боломжийг олгодог Pay Me in Bitcoin үйлдлийг нэмжээ. Биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрсөн тус улсын ерөнхийлөгч Найиб Букелегийн гаргасан хуулийн ачаар энэ үйлдлийг нэмэх боломжтой болсон юм. Энэхүү хуулийг 2021 оны 9 сард баталсан бөгөөд энэ нь Сальвадор улсад криптовалютыг түгээн дэлгэрүүлэх анхны алхам болсон билээ.
Өнгөрсөн сард америкийн Coinbase бирж шууд хадгаламжаа BTC, Ethereum эсвэл бусад хөрөнгө рүү шилжүүлэх боломж олгодог ижил төстэй үйлдлийг танилцуулсан.
Тесла Bitcoin дээр 1 тэрбум долларын цэвэр ашиг хийжээ
Bitcointreasuries.NET-ийн мэдээлснээр Илон Маскийн цахилгаан машин үйлдвэрлэдэг компани 9 сарын хугацаанд ашгийн хэмжээгээ 1 тэрбум доллараар нэмэгдүүлсэн аж. 2021 оны 2 сард биткоинд оруулсан 1.5 тэрбум доллар хэмжээний хөрөнгө оруулалтын ачаар ийм үр дүнд хүрэв. Тухайн үед BTC-ийн ханш $38 000 байсан. Харин одоо зах зээлд гарсан үсрэлтийн ачаар Tesla нийт 2.5 тэрбум долларын үнэлгээ бүхий 43 200 биткоин эзэмшиж байна.
Гэсэн хэдий ч Илон Маск Tesla-ийн биткоинд оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлтэй гэж үзсэн хэвээр байна. Түүний хэлснээр, энэхүү хөрөнгө оруулалтын шийдвэрийг тэр өөрөө гаргаагүй бөгөөд BTC-ийн үнэ нь түүнд Ethereum криптовалютын үнэтэй адил хэтэрхий үндэслэлгүй өндөр санагдаж байгаа аж.
Швейцарийн SEBA криптобанк хөрөнгө оруулагчдад DeFi болон криптовалютын стейкинг ашиглах боломж олголоо
FINMA-ийн зүгээс зохицуулагддаг, институциональ хөрөнгө оруулагчдад крипто зээлийн үйл ажиллагаа, стейкинг болон DeFi-ээс орлого олох боломж олгодог SEBA криптовалютын банк SEBA Earn үйлчилгээг нэвтрүүллээ. Зөвшөөрөгдсөн жагсаалтад Polkadot, Tezos ба Cardano багтсан байна.
Банкны өөр нэг шинэ үйлчилгээ бол BTC эсвэл Ethereum дижитал хөрөнгөөр зээл олгох ба зээл татах боломж юм. SEBA нь ойрын хэдэн сарын хугацаанд стейкинг дэмждэг хөрөнгүүдийн жагсаалтыг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Майами хотын дарга биткоиноор цалин өгч, татвар төлөхийг санал болголоо
Ойрын ирээдүйд Америкийн Майами хотын төрийн албан хаагчид цалингаа BTC-ээр авах, харин хотын жирийн иргэд дижитал валютаар татвар төлөх боломжтой болох магадлалтай байна. Майами хотын дарга Фрэнсис Суаресын хэлснээр «Майами хот Америкийн Нэгдсэн Улсын криптовалютын нийслэл болох ёстой».
Биткойныг ингэж түгээн дэлгэрүүлэх болсоны гол зорилго бол хотын төсвийг нэмэгдүүлэх явдал юм. Суарес хотын дарга өөрийн твиттер хуудсандаа баталсан тогтоолын давуу талуудыг өөрийн биеэр тайлбарласан видео бичлэг нийтэлжээ. Хотын даргын энэхүү шийдвэрийг биткоины хөрөнгө оруулагч, Morgan Creek Digital Assets-ийн үүсгэн байгуулагч Энтони Помплиано идэвхтэй дэмжиж байна. Өмнө нь түүний зөвлөснөөр хотын дарга Майами хотын төсвийн 1%-ийг BTC руу шилжүүлсэн юм.
Венесуэлийн Майкетия нисэх онгоцны буудал криптовалют ашиглан нислэгийн тийз худалдаж авах боломж олгоно
Венесуэлийн олон улсын нисэх онгоцны буудал биткоин, DASH валют эсвэл үндэсний El Petro дижитал валют ашиглан нислэгийн тийзний үнэ төлөх боломж олгохоор болжээ. Нисэх онгоцны буудлын дарга Фредди Борхесийн хэлснээр энэ нь нисэх онгоцны буудлаас үйлчилгээ авах ажиллагааг түргэн шуурхай, ялангуяа гадаадын жуулчдад илүү тав тухтай болгох юм байна. Энэхүү шийдвэрийг орон нутгийн зохицуулах байгууллагууд аль хэдийн баталсан аж.
2021 оны 8 сард Венесуэлийн агаарын тээврийн Turpial Airlines компани үйлчлүүлэгчиддээ BTC валютаар нислэгийн төлбөрөө төлөх боломжийг олгосон бөгөөд 10 сарын 1-ээс эхлэн Венесуэлийн Засгийн газар дижитал боливар валют эргэлтэнд оруулжээ.