Долоо хоног тутам бид хамгийн чухал криптовалют болон блокчэйний тухай мэдээ цуглуулдаг. Мэдээлэлтэй хүн зах зээлд амжилт гаргаж чаддаг шүү дээ.

Өнөөдөр бид биткоины ээлжит рекорд, BTC-ийг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгож хүлээн зөвшөөрөх тухай Бразилийн хуулийн төсөл, Google Pay дээр крипто карт нэвтрүүлсэн ба Visa компани шинэ блокчэйн-технологи бүтээсэн тухай ярих болно.

Bakkt криптоплатформ Google-тэй хамтарсан тухай зарлалаа

Одоо түүний бүх хэрэглэгчид виртуал криптовалютын картыг Google Pay руу нэмж, худалдан авалт хийх боломжтой боллоо. Гэхдээ криптовалютыг автоматаар шууд фиат мөнгө болгон хөрвүүлэх болно.

Криптовалют худалдан авах ба худалдах үйлчилгээний Bakkt платформын картууд Visa провайдерын хамт гарах болно. Цаащид компани шинэ шийдлийг улам өргөжүүлж түүний борлуулалтыг америкийн жижиг дэлгүүрүүдийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Компанийн төлөөлөгчдийн хэлснээр, Google Cloud-тай хамтарч ажиллахын ачаар ийм боломжтой болох аж. Bakkt үнэхээр асар том төлөвлөгөөтэй байгаа: энэхүү криптосервис хиймэл оюун ухаан, машин сургалт ба байршил ашигласан шинжлэлийн технологи бүтээх санаатай байна. Энэ нь Google-ийн хэрэглэгчдэд харагддаг сурталчилгааны үр дүнтэй байдлыг сайжруулах боломжтой. 

Bitcoin-ы үнэ 50 мянган доллар хүрлээ

10 сарын 5-нд BTC-ийн капиталжуулалт 942 тэрбум доллар болов. 

10 сарын эхэнд биткоин 30% өслөө. Одоо нэг BTC-ийн үнэ бараг 56 мянган доллар байна. Шинжээчид криптовалютын огцом өсөлтийг Volt Bitcoin Revolution ETF биржийн санг Америкийн үнэт цаас, биржийн комиссийн зүгээс хүлээн зөвшөөрсөнтэй холбож байна. Тухайн сан «крипта»-д хөрөнгө оруулдаг эсвэл түүнийг дансандаа байрлуулдаг компаниудын хувьцааны борлуулалт хийдэг. ETF-р дамжуулж хувьцааг нь худалдаж авах боломжтой компаниудын дунд Tesla, PayPal, Twitter, Coinbase ба Square нар байна.

Bitcoin Бразилд хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болж магадгүй

Конгрессмен Аурео Рибейро зохих хуулийн төсөл бэлэн гэж зарлав. Түүний хэлснээр тухайн улсын Засгийн газар энэ санаачлагыг дэмжиж байгаа юм байна. 

Одоогийн байдлаар биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөх саналыг Конгрессын зүгээс батлахыг хүлээж байна. Хуулийн төслийг баталснаар криптовалютын төлбөрын салбар ба блокчэйнд оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулж эхлэх боломжтой болно. Одоо криптовалютар хийх бүх үйл ажиллагаа нь саарал бүсэд байгаа бөгөөд энэ нь «крипта»-тай холбоотой санхүүгийн пирамидууд үүсэхэд нөлөөлж байна. Аурео саяхан ярилцлага өгөхдөө төрийн зохицуулалт блокчейн зоос эзэмшигчдийг хамгаалж, бусад улс орнуудын хувьд BTC-ийг ухаалаг ашиглах жишээ болж чадна гэж хэлжээ.

Visa төрөл бүрийн CBDC ба стейблкоинуудын харилцан ажиллагааны протокол боловсруулсан

Төлбөрийн том компани «Универсал төлбөрийн суваг» (UPC) концепцийг танилцуулав. Ирээдүйд түүний ачаар улс орнуудын төв банкуудын тоон валют болон стейблкоинуудыг солилцох боломжтой болно. 

Технологи нь төвлөрүүлэгчийн зарчмын дагуу ажиллана: тэр өөртөө хэд хэдэн блокчейн-сүлжээ холбож төрөл бүрийн тоон валютын дамжуулалт (солилцоо, борлуулалт, худалдан авалт) хангадаг. Энэ нь фиат мөнгийг «крипта» болгож хөрвүүлэх ажиллагааг түргэсгэж мөнгийг хүлээн авагчийн хэтэвчинд орохоос өмнө нэг валютаас өөр валют болгож хөрвүүлэх боломж олгоно. Энэхүү төсөл блокчейны өөр өөр сүлжээний хооронд тусгай «төлбөрийн» суваг үүсгэж тэдний харилцан тохирох асуудлыг шийднэ гэж Visa мэдэгдэв.