Криптовалютын ертөнцөд юу болсныг та мэдэж байна уу? Бид танд зориулж крипто салбарын хамгийн хэрэгтэй ба сонирхолтой мэдээг цуглуулсан бөгөөд ингэснээр та үргэлж цаг тухайн мэдээллийг мэдэж аваад шинэ чиг хандлагуудыг хамгийн түрүүнд ашиглах боломжтой болно. 

Энэ долоо хоногт биткоин өөрийн дээд амжилтыг дахин эвдэж, Нью-Йорк хотод анхны Bitcoin ETF арилжаа явуулсан, харин Walmart-ын хэрэглэгчид дэлгүүрт биткоин худалдан авах боломжтой болно. Гайхалтай байна уу? Гэхдээ ингээд бас болоогүй шүү! 

Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр нээгдэв (NYSE) анхны Bitcoin ETF-ийн арилжаа нээгдлээ 

Bitcoin ETF нь ProShares Bitcoin-ийн Bitcoin-фьючерс дээр суурилдаг бөгөөд бүх ETF-ийн нэгэн адил хөрөнгийг бодитоор эзэмшихгүйгээр худалдаж авах боломжтой байдаг. Арилжааны эхний нэг цагийн дотор Bitcoin ETF 500 сая гаруй доллар орлого олсон байна. BITO тэмдэгтэй ETF үнэт цаасны үнэ 4.5% гаруй өссөн - одоо нэг хувьцааны үнэ 41.89 доллар болжээ. 

Биткойн $67 000 хүрч бүх цаг үеийн дээд амжилтаа эвдэв. 

Анхны Bitcoin ETF-ийн арилжаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр эхэлсний дараа тэргүүлэгч криптовалютын үнэ өсөх нь тодорхой байсан. Ганц өдрийн дотор биткоины үнэ 5%-иар өсч, 2020 оны 4-р сарын дундуур 64,8 мянган долларт хүрсэн бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчилжээ. Тухайн үед үнийн өсөлтийн шалтгаан нь NASDAQ хөрөнгийн бирж дээр Coinbase-ийн хувьцааг шууд листингээр гаргасан явдал байжээ.

 Ethereum мөн нэг хоногийн дотор 11% -иар өсч бүх цаг үеийн дээд амжилтаа 4,375 доллар болж шинэчилж, харин түүний капиталжуулалтийн хэмжээ 507 тэрбум доллар хүртэл нэмэгдлээ.

Walmart-ын үйлчлүүлэгчид дэлгүүрээс биткоин худалдаж авах боломжтой болно

Америкийн бөөний болон жижиглэн худалдааны хамгийн том компани болох Walmart өөрийн сүлжээний үйлчлүүлэгчиддээ АНУ даяар тусгай цэгүүдээр дамжуулан BTC криптовалютыг бэлэн мөнгөөр ​​худалдаж авах боломжийг санал болгожээ. Одоогийн байдлаар 200 гаруй ийм цэгүүд буюу Coinstar терминалууд байна. 

Эдгээр терминалууд нь мөнгөн дэвсгэрт хурааж аваад, түүний хариуд тодорхой хэмжээний BTC-ийн купон олгодог машин юм. Купоныг ашиглахын тулд үйлчлүүлэгч Coinme сайтад бүртгүүлээд, өөрийгөө таниулж баталгаажуулахын тулд KYC ажиллагааг гүйцэтгэх ёстой. Түүнчлэн Coinstar терминал купон худалдаж авахад 4%, купоныг бэлэн мөнгөөр ​​солиход 7% тус тус шимтгэл авдаг. 

Хьюстон хотын тэтгэврийн сан Bitcoin болон Ethereum-д 25 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ 

Хьюстон хотын гал сөнөөгчдийн тэтгэврийн сан (HFRRF) NYDIG тэргүүлэгч биткойн-компанийн тусламжтайгаар 25 сая доллараар тогтоосон төлөлттэй BTC валют болон Ethereum-ийн багцыг худалдаж авсан байна.

NYDIG-ийн хөрөнгийн удирдлагын ерөнхий захирал Нэйт Конрадын хэлснээр тэтгэврийн сангийн гаргасан криптовалютад хөрөнгө оруулах энэхүү шийдвэр дижитал хөрөнгийн анхны албан ёсны хөрөнгө оруулалт бөгөөд энэ нь ахмад үеийн ирээдүйдээ итгэх итгэлийг харуулж байна. NYDIG түүнчлэн тэтгэврийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бусад сангуудыг хөрөнгө оруулалтад татах төлөвлөгөөтэй байна.

Хөрөнгө оруулалтын аварга компани Pimco криптовалютад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна

Allianz Grou-ийн охин компани болох 2.2 их наяд долларын хөрөнгийг удирддаг Pimco хөрөнгө оруулалтын том компани аажмаар дижитал хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, спот зах зээл дээр түүнийг борлуулж эхлэх төлөвлөгөөтэй байна. Компанийн гүйцэтгэх захирал Даниел Иваскины хэлснээр, Pimco компанийн зүгээс крипто зах зээлд эрс оролцож эхлэх нь санхүүгийн салбарыг нурааж болзошгүй тул хөрөнгө оруулалтыг аажмаар ба үе шаттайгаар явуулна гэжээ.

Австрали улс криптовалютын ертөнцийн төв болох зорилготой байна

Тус улсын парламентын сүүлийн тайланд дурдсанаар, Австрали улс энэхүү салбарт шинэ хөрөнгө оруулалт татахын тулд криптовалютын зохицуулалтын тогтолцоог боловсруулахаар төлөвлөж байна. Хууль тогтоогчид мөн крипто компаниудын өсөлтийг дэмжихийн тулд тэдний үйл ажиллагааг хялбар болгох төлөвлөгөөтэй байна. 

Эхний санаачилгуудын нэг нь крипто биржийн лиценз олгох журмыг хялбарчлах, түүнчлэн дижитал хөрөнгийг хадгалахад зориулсан тодорхой хууль эрх зүйн үндэс бүрдүүлэх ажил юм. Австрали улс төвлөрсөн бус санхүүгийн салбарт бүрэн эрхт зохицуулагч болох эрмэлзэлтэй байна.

Бразилийн 4 настай охин биткоиноос 61,700 долларын ашиг олсон байна

2017 онд Бразилийн Foxit крипто биржийн үүсгэн байгуулагч Жоао Канада охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулан түүнд 1 BTC бэлэглэж байжээ. Тухайн үед нэг биткоин ердөө 915 долларын үнэтэй байсан аж. Харин өнөөдрийн байдлаар энэхүү бэлэгний ачаар дөрвөн настай Бразил охин хамгийн сүүлийн үеийн BTC үнийг харахад 67,000 доллар эзэмшиж байна. Ингээд бяцхан охины ашиг дөрвөн жилийн хугацаанд 6500 гаруй % болжээ.