Мэдээний цаг ирлээ! Өнгөрсөн долоо хоногт криптовалютуудтай юу тохиолдсоныг та мэдэж байна уу? Туслая: танд санхүүгийн шинэ боломж болон ирээдүйг нээж чадах үйл явдлууд. Жишээлбэл, MasterCard-ийн санаачлага нь BTC-ийн шинэ өсөлтөд хүргэх, харин Нигерийн CBDC-ийн ажиллагааны эхлэл шинэ үндэсний валют гаргахад хүргэх боломжтой байна. 

MasterCard CBDC-ийн үйлчилгээний дэд бүтцийг бэлдэж байна 

MasterCard-ын гүйцэтгэх захирал Майкл Мибах гуравдугаар улирлын тайландаа тус компани нь үндэсний CBDC криптовалютуудын үйлчилгээг хангахад зориулсан дэлхийн сүлжээг хөгжүүлж байгаагаа албан ёсоор баталжээ. MasterCard криптовалютын зах зээлийн өсөлтөнд хэдэн жилийн турш сонирхол тавьж байна, харин CBDC-ийн дэмжлэг нь түншлэл тогтоох шинэ боломжийг компаниудад нээх юм байна. 

Statistica-ийн мэдээлснээр, 2020 онд MasterCard дэлхий даяар 113 тэрбум гүйлгээ боловсруулсан бөгөөд ингэснээр Visa (188 тэрбум гүйлгээ) болон UnionPay (151 тэрбум) нарын дараа хамгийн хандалт ихтэй төлбөрийн системүүдийн чансааны гуравдугаарт бичигдэж байна. 

Нигери Улс өөрийн CBDC eNaira гаргалаа

10-р сарын 25-нд Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари eNaira нэртэй төв банкны дижитал валют гаргаснаа зарлажээ. Багамын арлуудын хэдхэн хоногийн өмнө буюу 10-р сарын 21-нд гаргасан «элсэн доллар» хэмээх тэдний үндэсний валютын дараа дараа Нигери өөрийн CBDC гаргасан дэлхийн хоёр дахь орон боллоо.

Энэхүү eNaira-г үйл ажиллагаанд оруулснаар Нигерийн банкны системийн хүрээг тэлэж, санхүүгийн гүйлгээг хялбарчилж, тус улсад санхүүгийн шинэ технологийг нэвтрүүлэх төлөвтэй байна.

MasterCard бүх банк ба дэлгүүрүүдэд криптовалют нэвтрүүлэх боломж олгоно 

MasterCard биткоин-фьючерс болон дижитал хөрөнгийн Bakkt биржтэй хамтран банкууд болон худалдааны цэгүүдэд криптовалютыг аливаа бүтээгдэхүүнд нэвтрүүлэх боломж олгох юм байна. Эдгээр банк ба цэгүүдийн жагсаалтад 20 000 гаруй байгууллага багтжээ. 

Энэхүү төсөлд дижитал валют хүлээн авах болон төлбөр төлөх боломж олгодог биткоин хэтэвч, түүнчлэн кредит ба зээлийн/дебет картууд багтана. Түүнээс гадна, зочид буудлууд ба агаарын тээврийн компаниуд үйлчлүүлэгчдээ Bitcoin болон бусад криптовалют болгон хөрвүүлсэн урамшууллын оноо олгодог үнэнч байдлын хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна.

Facebook NFT-токенууд дэмжих төлөвлөгөөтэй байна 

Facebook дижитал цуглуулгын эд зүйлсийн эрэлт хэрэгцээ их байгаа Ethereum протоколын боломжит өргөтгөл болгож үл орлуулах NFT токенуудыг дэмжихэд бэлэн байгаагаа зарлалаа. Инновацийн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр мэргэшсэн Facebook Metaverse-ийн гүйцэтгэх захирлын хэлснээр, энэ нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд өөрсдийн NFT цуглуулгаа чөлөөтэй харуулах, түүнчлэн аюулгүй бөгөөд хялбар худалдан авах ба борлуулах боломж олгоно.

Энэхүү шийдвэрийг томоохон хэмжээний ребрендинг явуулах ажлын хүрээнд гаргасан бөгөөд ингэхдээ компани нэрээ Meta болгон өөрчлөхөөр төлөвлөж байна. Мөн 12-р сарын 1-ээс эхлэн компанийн хувьцааг MVRS гэсэн шинэ тэмдэгтээр арилжаалагдах юм байна.

«Наймаалжийн тоглоом»-ын токен нэг хоногийн дотор 2400% өслө

Өмнөд Солонгосын хит болсон «Наймаалжийн тоглоом» олон ангит киноны бүтээгчид Squid («наймаалж») хэмээх нэртэй өөрийн NFT-токен гаргажээ. Нэг хоногийн дотор тэр анхны $3,33 үнээс 2400% өсчээ.

11 сард тэд олон ангит кинонд гардагтай төстэй зургаан үе шаттай онлайн-тэмцээн явуулах төлөвлөгөөтэй байна. Түүнд оролцохын тулд NFT «наймаалж»-аар төлбөр хийх шаардлагатай – тэмцээний эцсийн шатанд орохын тулд оролцогч тухайн үеийн ханшаар $15 000-аас $33 000 хүртэл хэмжээний төлбөр хийх бололтой байна.

Tesla компани дахиад BTC-ээр автомашин зарж эхлэх магадлалтай байна

Ирээдүйд Tesla компани цахилгаан машинуудаа Bitcoin валютаар зарахаа дахин эхлүүлж магадгүй. 10-р сарын 26-нд SEC үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн Tesla-ийн улирлын тайлангаас мэргэжилтнүүд ийм дүгнэлтэнд хүрчээ. Тухайн тайланд Tesla компани дижитал хөрөнгийн ирээдүйд итгэж байгаагаа илэрхийлсэн байна. 

2021 оны зун Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск BTC-ийг автомашин худалдан авах төлбөрийн хэрэгсэл болгож дахин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Гэхдээ ингэхийн тулд майнингад ашигладаг эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтын хувь 50% доош буураад тогтворжих ёстой.

Испанийн банкууд үйлчлүүлэгчиддээ крипто үйлчилгээг санал болгох боломжтой болно

Испанийн Төв банк криптовалютын үйлчилгээний гүйцэтгэгч болж бүртгүүлэх боломжийг банк болон санхүүгийн байгууллагуудад олгов. Үүний тулд 10-р сарын 29-нд ажиллаж эхэлсэн холбогдох бүртгэлийн жагсаалт нээжээ. 

Энэхүү бүртгэлийн жагсаалтын зорилгуудын нэг бол криптовалютаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх явдал юм. Криптовалютын үйлчилгээг бүртгэж, хуульчилснаар банкуудын криптовалюттай холбоотой үйл ажиллагааг улсын зүгээс хянах, санхүүгийн гүйлгээг хялбарчлах, холбогдох технологийг хөгжүүлэх боломж олгох юм байна. Гэхдээ эрх зүйн зохицуулалт нь боловсруулагдах шатандаа явж байгаа бөгөөд 2022 оны эхээр бүрэн хэмжээгээр бэлэн болох төлөвтэй байна.