Хүндэт түншүүд ээ!
Манай техникийн баг блокчейн-байруудын бүх ажлыг дуусгасан – одоо та манай сүлжээн дахь гүйлгээнээс орлого олох бүрэн боломжтой болсон. Энэхүү зааварчилгаанд бид орлого олохын тулд юу хийх хэрэгтэйг дэлгэрэнгүй танилцуулж, шаардлагатай бүх алхмуудыг дарааллын дагуу тайлбарлах болно.
Хэрвээ та Windows үйлдлийн системтэй компьютер ашигладаг бол ажиллаж эхлэхийн өмнө PuTTY программыг татаж аваад суулгах шаардлагатай – таны нодын эцсийн тохиргоо хийхэд тэр танд тусална. Харин macOS-ийн хэрэглэгчдийн хувьд түүнд суурилагдсан терминал ашиглах боломжтой.
PuTTY-ийг түүний хөгжүүлэгчийн албан ёсны сайтаас үнэ төлбөргүй татаж авах боломжтой. Түүнийг татаж авахын тулд холбоосоор шилжээд үйлдлийн систем ангилалд нийцсэн хувилбарыг сонгож суулгана.
Амжилттай суурилуулсаны дараа «Эхлэх» цэс дотор PuTTY нэртэй шинэ программ гарсан байна – та цаашид түүнтэй ажиллах болно.
PuTTY-ийн тохиргоог хэрхэн хийх вэ
Программын тохиргоонд хүнд хэцүү зүйл байхгүй. Программыг нээгээд түүнд юу байдгийг харцгаая. Нээсний дараа бидний өмнө программын тохиргооны цонх гарч ирнэ, түүний зүүн хэсэгт төрөл бүрийн ангилалууд байна, харин баруун талд – тэдний тохиргоо.
Программ 4 үндсэн хэсгээс бүрддэг:
- Session — компьютерт алсаас холбогдоход зориулсан үндсэн хуудас. Энэ холболтын үзүүлэлтүүд, порт, хаяг, түүнчлэн нэвтрэхэд шаардлагатай мэдээллийг байнга оруулахгүй байхын тулд ашигладаг пресет байдаг. Программыг дараагийн удаа ашиглахын тулд нэвтрэлтийн тохиргоог нэг удаа бичиж оруулаад, түүнийг хадгалахад хангалттай байдаг.
- Terminal — терминалын боломжуудыг асаах эсвэл унтраахад шаардлагатай.
- Window — энд дэлгэцийн бүх тохиргоог хийдэг: цонхны гадна байдал, өнгө, шрифт ба кодлол.
- Connection — холболтын үзүүлэлт, шифрлэлтийн алгоритм, шахалт, нэвтрэх түлхүүр болон бусад мэдээллийн тохиргоо.
Бидэнд зөвхөн хоёр хуудас хэрэгтэй: Session ба SSH. Эхлээд хоёр дахь хуудас руу ороод протоколын хувилбар «2» утгатай байгаа эсэхийг шалгая. Одоо үед ихэнхдээ SSH-2 гэсэн ойлголтыг ашигладаг, учир нь нэгдүгээр хувилбарыг аюулгүй байдал хангах бүтцийн алдаа гэх мэт ноцтой дутагдлуудын улмаас бараг ашигладаггүй.
SSH-ээр серверт холбогдоход бидэнд шаардагдах үндсэн үзүүлэлтүүдтэй Session хэсэг рүү буцаж очино. Энд зогсоод тэдний тухай бага зэрэг танилцуулъя:
- Нэгдүгээр блок нь холбогдоход шаардлагатай үндсэн үзүүлэлтүүдийг багтаадаг: IP-хаяг ба порт оруулах цонх, холбогдох төрөл сонгох мөр.
- Дараагийн блок нь алсаас компьютерт түргэн холбогдоход зориулан ашиглах боломжтой пресет бүтээхэд зориулалттай. Saved Sessions мөрөнд нэвтрэлтийн нэрийг оруулахаад түүнийг Save товчлуурын тусламжтай хадгална. Хадгалсан пресетыг ашиглахын тулд түүнийг Load товчлуурын тусламжтай татахад хангалттай.
- Эцсийн блок — гарах үеийн цонх хаах үзүүлэлтүүд. Боломжит утгууд: Always, Never, Only on clean exit.
Таны харсанчлан, PuTTY-ийн тохиргоо хийхэд хүнд хэцүү зүйл байхгүй.
Тусгай сервер худалдаж авах
Digital Ocean-д бүртгүүлэх
Одоо бид тусгай сервер худалдаж авах хэрэгтэй. Түүнийг худалдаж авах боломжтой хэдэн арван сайтууд байдаг. Бид алдартай DigitalOcean сервисийг ашиглах болно.
Эхлээд бид тухайн сайт дээр бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлэхийн тулд https://www.digitalocean.com/ холбоосоор орно
Сайтын үндсэн хуудасны баруун дээд буланд Sign Up товчлуур дээр дарна.
Танд аюулгүй байдлын хялбар шалгалт хийхийг санал болгоно. Шалгалт хийсний дараа нэвтрэх аргаа сонгоно. Бид email-ээр бүртгүүлэх жишээг харуулна (дээд талын мөр).
Email-ээр бүртгүүлэх аргыг сонгосны дараа нээгдсэн цонхыг бөглөх шаардлагатай.
Ингэсний дараа таны цахим шуудангийн хаяг руу баталгаажуулалт ирнэ:
Баталгаажуулалтын зурвасд ирсэн холбоосоор нэвтрээд өөрийн аккаунтаа баталгаажуулах хэрэгтэй. Холбоосоор нэвтэрнэ үү.
Холбоосоор нэвтэрсний дараа танд төлбөрийн арга сонгохыг санал болгоно:
Бид хоёр дахь аргыг сонгоно – картын тусламжтайгаар. Энэ сонголтыг хийсний дараа өөрийн картны мэдээллийг оруулах шаардлагатай цонх нээгдэнэ:
Карт холбосны дараа тусгай сервер худалдан авч болно.
Тусгай сервер худалдаж авах
Эхний үе шат руу шилжье – сервер худалдаж авах. DigitalOcean-ийн зүүн талын цэс дотор Marketplace сонгоно. Сервисийн дотоод дэлгүүр нээгдэнэ.
Хамгийн эхний мөрөнд Create Droplet товчлууртай Docker хэсэг харагдана. Тэр товчлуур дээр дарна. Энэ сонголтыг хийснээр бидэнд хэрэгтэй программ хангамж суурилагдсан серверийг бид хүлээн авна. Тийм учраас нодыг бид DOCKER IMAGE-ийн тусламжтайгаар суулгах болно.
Тохиргооны цонх нээгдэнэ. Нэгдүгээр эгнээнд хамгийн эхний төрөл буюу Ubuntu сонгоно.
Одоо багц сонгоно — бидний хувьд энгийн Basic байхад болно. Доод хэсгээс та үнийн ангиллыг харах боломжтой. Хамгийн эхний буюу сарын $6 сонгоно. Энэ хэмжээ бидэнд хангалттай байх болно.
Choose a datacenter region хэсэгт серверийн улсыг сонгоно. Та бүс нутгийг бие дааж сонгож болно. Манай жишээнд бид Амстердам сонгосон.
Одоо Select Additional Options хэсэгт IPv6 дээр зөвшөөрсөн тэмдэг тавина. Энэ заавал хийх үйлдэл биш, гэхдээ илүүдэхгүй.
Одоо нууц үг тогтоох хэрэгтэй. Та өөрөө нууц үг үүсгэж эсвэл сервисийн санал болгосон нууц үгийг ашиглаж болно.
Ингээд бид эцсийн үе шатанд ирлээ. Виртуал машиндаа зориулж нэр бодож олцгооё. Ямар ч нэр зохиож болно.
Виртуал машиныг үүсгэж дуусгахын тулд хуудасны доод хэсэгт Create Droplet дээр дарна уу.
Таны төслийг харуулсан цонх нээгдэнэ, тэнд байгаа серверүүдийн жагсаалт дотор сая үүсгэсэн сервер харагдана. Сервер үүсгэж дуусах хүртэл түр хүлээнэ үү.
Сервертэй холбоо тогтоох
Дараа нь таны серверийн мөрөнд гарч ирсэн Get Started товчлуур дээр дарна уу.
Зааварчилгааны хуудас нээгдэнэ:
Зааварчилгааны дунд хэсэгт командын текст харагдана, түүнийг хуулбарлах тэмдэг дээр дараад (хоёр квадрат) хуулбарлаж авах хэрэгтэй. Түүнийг хуулбарлана.
Одоо компьютер дээрээ PuTTY программыг нээнэ үү. Host Name мөрөнд хуулбарласан текстийг оруулна. Мөрнөөс текстийг арилгаад зөвхөн тоо үлдээнэ. Ингэсний дараа Open товчлуур дээр дарна.
Сануулга гарч ирнэ, тэнд OK товчлуур дээр дарна.
Терминалын цонх нээгдэнэ. Тэнд root гэсэн үг бичээд Enter дээр дарна.
Одоо DigitalOcean дээр сервер үүсгэхэд тогтоосон нууц үг оруулаад Enter дээр дарна уу.
Одоо терминалын цонх руу дараагийн командыг оруулна:
docker run -d -p 9335:9335 -p 29333:9333 --env PLATINCOIN_BLOCKS_URI="https://cdn.platincoin.com/db/blockchain" --name plc-node docker.plcu.io/platincoin/node:9.5 тэгээд Enter дээр дарна.
Нодыг холбох
Enter дээр дарсаны дараа таны серверт нодыг суурилуулах ажиллагаа эхэлнэ.
Түүнийг дуусмагц DigitalOcean дахь өөрийн серверийн хуудас руу орно уу. Дэлгэцийн зүүн дээд буланд ipv4 хаяг харагдана, харин хаягийн баруу талд – «Хуулбарлах» товчлуур. Тэр товчлуур дээр дарна – цаашид тохиргоо хийхэд хаяг хэрэгтэй байна. Дарсаны дараа таны IP-хаяг санах ойд хадгалагдана.
Одоо PLATINCOIN-ы хувийн танхим руу орно. Block Places хэсэг рүү орно. Дэлгэцийн төвд, түүний дээд хэсэгт Node Status виджет харагдана. Виджетийн доод талд Install товчлуур байгаа. Тэрийг дарна.
Enter Your IP Address гэсэн гарчигтай цонх нээгдэнэ. Баруун товчлуур дараад «Буулгах»-ыг сонгоно – санах ойд хуулбарласан хаяг мөрөнд орно.
Одоо виртуал серверийн холболтыг гүйцэтгэхийн тулд Sync товчлуур дээр дарна.
Болчихлоо! Холболт дууссан. Одоо таны байрууд танд орлого олгодог болно.